“Цахим харилцаа, интернэт технологи”
сэдэвт нэгж хичээлийн хөтөлбөр
Хамрах хүрээ: Ерөнхий боловсролын 12 жилийн сургалттай 7-р ангийн сурагчид.
Сурагчдын өнөөгийн төлөв байдал: Интернэт ашиглахад мөрдөх хэм хэмжээ, вэб мэдээлэлтэй ажиллах, вэб хуудаснаас бичвэр, зураг хадгалах, засварын буфер ашиглаж сурсан байна.
Зорилго: Мэдээллийг хамтран ашиглах, интернэтээс файл татах, цахим харилцааны ёс зүйг баримтлахыг мэднэ.
Зорилт:
Мэдээлэл ашиглах, түгээх, бусадтай хуваалцах, хамтран ашиглах.
Интернэтээс файл, прорамм татан авах, хадгалах, ёс зүйтэйгээр ашиглах.
Цахим шуудан ашиглан бусадтай харилцах, мэдээлэл солмлцох, түгээх.
Цахим харилцан яриа ашиглан бусадтай харилцах.
Цахим харилцааны ёс зүйн дүрэм журмыг мэддэг байх
Агуулга:
Өмнө судалсан агуулга
|
Одоо судалж буй агуулга
|
Цаашид судлах агуулга
|
Танилцуулга дахь объектод хөдөлгөөн оруулах
|
Цахим харилцаа, интернэт технологи
|
Мэдээллийг хамтран эзэмших
|
Хичээлийн төрөл: Шинэ мэдлэг түгээх хичээл.
Арга зүй зохион байгуулалт: Багаар ажиллуулна. Сурагчдын тоог харгалзан 5-6 багт хуваана. Багт хуваахдаа санамсаргүйгээр томилон сурагчдыг нэг баг болгоно.
Сургалтын хэрэглэгдэхүүн, орчин: Presentation, гарын авлага, ном, шохой, самбар, тарааж өгөх материал, самбар, анги, проектор.
Нэгж хичээлийн цагийн төлөвлөлт:
№
|
Ээлжит хичээлийн сэдэв, судлах цаг
|
Суралцахуйн зорилт
|
Хичээлийн агуулга
|
1
|
Цахим харилцаа, харилцааны технологи
1 цаг
|
Мэдээлэл ашиглах, түгээх, бусадтай хуваалцах, хамтран ажиллахад интернэт, үүрэн холбоог ашиглах.
|
Цахим харилцаа, түүний ердийн харилцаанаас ялгарах онцлог, шинж чанар, цахим харилцааны төрөл, технологиуд (интернэт, үүрэн ба суурин холбоо)
|
2
|
Интернэтээс мэдээлэл татах
1 цаг
|
Интернэтээс файл, прорамм татан авах, хадгалах, ёс зүйтэйгээр ашиглах.
|
Интернэтээс зураг, бичвэр мэдээлэл татан авах, хадгалах, ашиглах.
|
3
|
Цахим шуудан түүний хэрэглээ
1 цаг
|
Цахим шуудан ашиглан бусадтай харилцах, мэдээлэл солмлцох, түгээх.
|
Цахим шуудан, цахим шуудангын ажиллах зарчим. Захиа бичих, илгээх, хүлээн авах, дамжуулах. Захидал зөв бичих, цахим шуудан ашиглахад баримтлах үндсэн зарчим
|
4
|
Цахим харилцан яриа
1 цаг
|
Цахим харилцан яриа ашиглан бусадтай харилцах.
|
Цахим харилцан яриа, ажиллах зарчим. Ярианд сэтгэл хөдлөл илэрхийлсэн дүрс ашиглах. Ярианд баримтлах соёл, ёс зүйн наад захын хэм хэмжээ.
|
5
|
Цахим харилцааны ёс зүй
1 цаг
|
Цахим харилцааны ёс зүйн дүрэм журмыг мэддэг байх
|
Ёс зүйн үндсэн ойлголт. Цахим харилцааны онцлог. Цахим харилцаанд баримтлах үндсэн зарчим. Цахим харилцааны ёс зүйн асуудлууд. Цахим харилцаанаас үүдэн гарах асуудал ба үр дагавар.
|
№
|
Ээлжит хичээлийн сэдэв, судлах цаг
|
Хүрэх үр дүн
|
Өмнөх залгамж холбоо
|
1
|
Цахим харилцаа, харилцааны технологи
1 цаг
|
Интернэт үүрэн холбооны суурилсан цахим харилцааны талаар өөрийн үгээр тайлбарлах.
Өөрийн болон бусдын цахим харилцаа, ашиглаж буй технологиудыг харьцуулах, шүүмжлэлтэй хандах, дүгнэх.
Цахим харилцаанд баримтлах зарчмыг мэддэг болох.
|
VI анги: “Цахим харилцаа, интернэт технологи” бүлэг
Интернэтийн үйлчилгээнүүд.
Интернэт ашиглахад мөрдөх хэм хэмжээ.
Вэб мэдээлэлтэй ажиллах.
|
2
|
Интернэтээс мэдээлэл татах
1 цаг
|
Интернэтээс ахуйн болон сургалтын хэрэгцээт, эрхийн зөрчилгүй файл, программ татан авах, хадгалаж чаддаг болох.
Мэдээллийг ёс зүйтэйгээр ашигладаг болох.
Google сангаас хүүхдийн дууны программ татаж авах, ашиглаж чаддаг болох.
|
VI анги: “Цахим харилцаа, интернэт технологи” бүлэг. “Вэб хөтөч программ, вэб мэдээлэл” сэдэв.
Вэб хуудаснаас бичвэр, зураг хадгалах.
Засварын буфер ашиглах.
|
3
|
Цахим шуудан түүний хэрэглээ
1 цаг
|
Цахим шуудангын хаяг нээж чаддаг болох.
Цахим захидал зөв бичих, илгээх, хариу захидал бичих, хүлээн авах, дамжуулж чаддаг болох, үндсэн зарчимыг мэдэх, даган мөрддөг болох.
|
VI анги: “Цахим харилцаа, интернэт технологи” бүлэг. “Интернэтийн орчинд ажиллах соёл” сэдэв. Интернэт ашиглахад мөрдөх хэм хэмжээ.
|
4
|
Цахим харилцан яриа
1 цаг
|
Цахим харилцан ярианы төрөл, тэдгээрийн ажиллах зарчимыг мэддэг болох.
Yahoo messenger программд найзуудаа бүртгэх, ашиглаж чаддаг болох.
|
VI анги: “Цахим харилцаа, интернэт технологи” бүлэг. “Интернэтмйн орчинд ажиллах соёл” сэдэв.
Интернэт ашиглахад мөрдөх хэм хэмжээ.
|
5
|
Цахим харилцааны ёс зүй
1 цаг
|
Цахим шуудан, гар утсаар зурвас бичихдээ зөв галиглан бичдэг болох.
Өөрийн болон бусдын цахим харилцаанд үнэлэлт дүгнэлт хийдэг болох.
|
VI анги: “Цахим харилцаа, интернэт технологи” бүлэг.
“Интернэтийн орчинд ажиллах” сэдэв.
Интернэт ашиглахад мөрдөх хэм хэмжээ
|
№
|
Ээлжит хичээлийн сэдэв, судлах цаг
|
Багшийн зөвлөмж
|
1
|
Цахим харилцаа, харилцааны технологи
1 цаг
|
Интернэт, үүрэн холбооны технологиудын түүхийг авч үзэх шаардлагагүй.
Цахим харилцааны ердийн харилцаанаас ялгарах онцлог, түүний хэрэгцээ шаардлага, өдөр тутмын амьдралын хэрэглээг тохирсон жишгээр харуулах.
|
2
|
Интернэтээс мэдээлэл татах
1 цаг
|
Интернэтээс татан файл, программ нь эрхийн зөрчилгүй байх ёстойг сайтар анхааруулах.
Татаж авах үйлдлийг (download) гэж нэрлэдгийг сануулаад цаашид программ ба файл татаж авах гэж ярьж бичихэд хэвшүүлэх.
|
3
|
Цахим шуудан түүний хэрэглээ
1 цаг
|
@yahoo.com цахим шуудангын хаягыг цахим ярианд ашиглах тул сурагч бүр хаяг нээсэн байхыг анхаарах.
Мөрдөх хэм хэмжээг тайлбарлахад “болохгүй”, “хориглоно”, “битгий” гэх мэт хориглосон үг хэллэг хэрэглэхээс аль болох зайлсхийх.
|
4
|
Цахим харилцан яриа
1 цаг
|
Сурагч бүр цахим шудангийн хаяг нээсэн байх шаардлагатай.
Дасгал, даалгаварт ашиглах вэб хуудасны хаяг, ажиллаж буй эсэхийг урдьчилан шалгах.
Өмнөх ангид судласан агуулгатай холбож өгөх.
|
5
|
Цахим харилцааны ёс зүй
1 цаг
|
Цахим харилцааны ёс зүйнм талаар сургуулийн орчин, сурагчдын ахуйн амьдралд ойр бодитой жишээндээр тайлбарлах.
Мөрдөх хэм хэмжээг тайлбарлахад “болохгүй”, “хориглоно”, “битгий” гэх мэт хориглосон үг хэллэг хэрэглэхээс аль болох зайлсхийх.
|