Ээлжит хичээлийн хөтөлбөр №1
Хамрах хүрээ: ЕБС-ийн 12 жилийн сургалттай 7-р анги
Судлах цаг: 40 минут
Сэдэв: Цахим харилцаа, харилцааны технологиуд
Зорилго: Цахим харилцанд оролцохын тулд цахим харилцаа, түүний төрөл, онцлог, ашиллахад баримтлах зарчмыг мэдэж хэрэглэнэ.
Зорилт:
Мэдээлэл ашиглах
Мэдээлэл түгээх, бусадтай хуваалцах
Бусадтай хамтран ажиллахад интернэт, үүрэн холбоог ашиглах.
Бусадтай хамтран ажиллахад интернэт, үүрэн холбоог ашиглах.
Арга зүйн зохион байгуулалт: Багаар
Сурагчдыг ангид орж ирхэд өнгийн цаас сугалуулан 6 багт хуваана. (Баг нь 4-5 хүүхэдтэй 1 компьютертэй байна.)
Хэрэглэгдэхүүн:
Мэдээлэл зүйн кабинет
Сүлжээ, компьютер, сурах бичиг, ТӨМ, шохой, самбар.
Агуулгын залгамж холбоо:
Өмнө судалсан агуулга
|
Одоо судалж буй агуулга
|
Цаашид судлах агуулга
|
Интернэтийн үйлчилгээнүүд.
Интернэт ашиглахад мөрдөх хэм хэмжээ. Вэб мэдээлэлтэй ажиллах
|
Цахим харилцаа, түүний ердийн харилцаанаас ялгарах онцлог, шинж чанар, цахим харилцааны төрөл, технологиуд (интернэт, үүрэн ба суурин холбоо)
|
Интернэтээс зураг, бичвэр мэдээлэл татан авах, хадгалах, ашиглах.
|
Хичээлийн үйл ажилгаа:
№
|
Хичээлийн зохион байгуулалт
(40 минут)
|
Үйл ажиллагаа
|
Хүрэх үр дүн
|
1
|
Асуудал дэвшүүлэх
(7 мин)
|
1. Харилцааны технологид юу юу орох вэ? 2. Харилцааны технологи гэж юу вэ? гэсэн асуултуудыг асууна. Тухайн асуудлуудын шийдлийг сурагчидтай харилцан ярилцах, чиглүүлэх замаар эрэлхийлнэ.
Сурагчдаас ирэх 1-р асуултын хариу:
Гар утас
Facebook
Yahoo messenger
Gmail
Сурагчдаас ирэх 2-р асуултын хариу:
Хоорондоо ярилцах
Утсаар ярих
Мессеж бичих
Чатлах
|
Асуудлаа тодорхойлно.
Харилцааны технологиудыг таамаглана.
|
2
|
Асуудал шийдэрлэх
(8 мин)
|
Сурагчдын санаа, бодол, ойлголтыг нэгтгэн асуудлыг шийдвэрлэнэ.
Цахим харилцааны технологид юу юу орох талаар ярилцан “Цахим харилцаанд зөвхөн хүмүүс хоорондын харилцаа бус интернэт, үүрэн холбоогоор дамжуулан ашиглаж буй бүх сүлжээ (WWW), нийгмийн сүлжээ, цахим шуудан, цахим яриа (текст, дуу, видео), аудио, ведио хурал, хэлэлцүүлгийн бүлэг зэрэг орно” гэж дэвтэртээ тэмдэглэнэ.
|
Асуудал шийдэрлэж,
цахим харилцаанытехнологиудыг мэддэг болох
|
4
|
Бататгах
(20 мин)
|
Бүх багт 1 ижил кейс өгч баг дотор асуудал дэвшүүлэн шийдвэрлэж, багуудийн хооронд мэтгэлцээн зохион байгуулна.
Мөн сурах бичгийн 61-62р хуудасны чадахуйг багаар ярилцан хийж хүүхэд бүр дэвтэртээ бичнэ.
Кейс: Чингүүн гэрийнхнийхээ компьютер, интернэт, гар утас хэрхэн ашигладаг талаар бяцхан ажиглалт хийв. Аав нь гол төлөв цахим шуудан ашиглаж, интернэтээс мэдээ уншдаг. Ээж нь гадаадад байдаг найзтайгаа интернэтээр үе үе ярина. Эгч нь зөөврийн төхөөрөмжөөрөө фэйсбүүк ашиглана. Ах нь интернэт банкны байнгын үйлчлүүлэгч, гэрийн цахилгааны төлбөр зэргийг хийдэг. Бүгд гар утсаар ярьж, мессеж солилцоно. Оройн хоолны цагаар бүгд утсаа оролдоно. Мэдээллийн технологи хөгжсөнөөр бидний өдөр тутмын харилцаанд ямар өөрчлөлт гарах вэ? Цахим харилцаа гэж юу вэ? |
Цахим харилцаанд оролцохын тулд цахим харилцаа, түүний төрөл, онцлог, ашиллахад баримтлах зарчмыг мэдэх асуудлыг шийдвэрлэж сурна.
|
5
|
Дүгнэлт, гэрийн даалгавар
(5 мин)
|
Цахим харилцанд оролцохын тулд цахим харилцаа, түүний төрөл, онцлог, ашиллахад баримтлах зарчмыг мэдэх асуудлыг шийдвэрлэж сурсан эсэхээ дэвтэртээ бичнэ. Сурах бичиг 62-р хуудас хэрэглэхүй.
|
Дүгнэлт болон гэрийн даалгавраа дэвтэртээ бичиж тэмдэглэнэ.
|